Ноос өөрөө цэвэрлэгддэг шахуу материал. Ихэнх тохиолдолд хөнжлөө угаахын оронд цэвэр агаарт сэвэхэд л хангалттай.
Угаах шаардлагатай бол хүйтэн усанд, ноосны зориулалттай зөөлөн угаалгын шингэнээр гараар угаана. Мушгиж шахалгүй алчуур дээр дэлгэж хатаагаарай.
Хадгалахдаа хуурай, агаартай газар эвхэж тавина. Хөвөн даавуун уутанд хийвэл эрвээхэйнээс хамгаална.
